Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Сонсгол бууралт гэж юу вэ?
Нийтэлсэн огноо: 2025-01-16

Шуугианы гаралтай сонсгол бууралт гэж юу вэ? 

Үйлдвэрлэлийн хэт чанга, өндөр нам давтамжтай, эмх замбараагүй дуу шуугианд байнгын буюу удаан хугацаанд өртсөнөөр сонсгол алдагдахыг шуугианы гаралтай сонсгол бууралт гэнэ. 

Зөвхөн үйлдвэрлэлийн дуу чимээ гэлтгүй хувь хүний сонирхолтой холбоотой чанга хөгжим, буудлага, цахилгаан гар багаж, гэр ахуйн багаж хэрэгсэл зэрэг нь шуугианы гаралтай сонсгол бууралт үүсгэж болдоог.  

Дэлхийн хэмжээнд мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн 16%-г шуугианаас үүдэлтэй сонсгол бууралт эзэлдэг. 

Шалтгаан нь юу вэ? 

Үндсэн шалтгаан нь шуугиан.  

Хот суурин иргэншилтэй болохын хэрээр үйлдвэрлэл нэмэгдэж, хөдөлмөрийн үйл явц автоматжих, механикжих нь шуугианы эх үүсвэр болж байна. 

Шуугиан нь сонсгол буурах эмгэгт хүргээд зогсохгүй чих шуугих, стресс, сэтгэл санааны түгшүүр, цусны даралт ихсэх, архаг ядаргаа зэрэг өвчний эрсдэлт хүчин зүйл болдог. 

Шуугиан нь сонсголын системийн үйл ажиллагааг эргэлтгүйгээр гэмтээдэг хэдий ч урьдчилан сэргийлэх боломжтой. 

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

  • Жил бүрийн урьдчилан сэргийлэх үзлэгтээ аудометрийн шинжилгээг тогтмол хийлгэж шалгуулах 
  • Сонсгол хамгаалах хэрэгслээ тогтмол зүүж сонсголоо хамгаалах (үе үе зүүх нь хамгаалах идэвхийг бууруулдаг ба аюултай дуу чимээнд ажиллах бүхий л хугацаанд зүүх хэрэгтэй).  

Интермед эмнэлэг дээр сонсголыг шалгахдаа ANSI, OSHA стандарт болон удирдамжийн дагуу шинжилгээ хийдэг “Tremetrics RA660” хэмээх аудиометрийг ашигладаг.  

Тухайн аудиометр нь OSHA удирдамжийн дагуу өдөр бүр шалгалт тохируулга хийхийг сануулах функцээр хангагдсан. Мөн жил бүр зөв ажиллагааны тохируулга хийгдэх ёстойг сануулах байдлаар ажилладаг. 

ANSI- American National Standards Institute (Америкийн Үндэсний Стандартын Хүрээлэн) 

OSHA- Occupational Safety and Health Administration (Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Удирдлага) 

Хэрвээ танд дараах шинж тэмдэг илэрсэн бол та заавал сонсголоо шалгуулах хэрэгтэй. 

  • Хоёр чихний сонсгол аажмаар буурах 
  • Чих шуугих/дүнгэнэх 
  • Толгой өвдөх, эргэх 
  • Нойр алдагдах 
Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights