Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Интермед эмнэлэг өргөжин тэлж, тусламж үйлчилгээний хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүллээ
Нийтэлсэн огноо: 2024-09-13

Интермед эмнэлэг анагаах ухааны тэргүүний ололт дэвшлийг эх нутагтаа анхлан нэвтрүүлж, дэлхийн жишигт хүрсэн тусламж үйлчилгээг үзүүлэхээр үүд хаалгаа нээгээд 10 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Интермед эмнэлэг эмнэлгийн тусламж үйлчилгээний олон улсын стандарт, чанар аюулгүй байдлыг Монголд анхлан нэвтрүүлсэн, орон нутаг болон хотод 5 салбар, 650 гаруй ажилтантай, үндэсний сүлжээ дэд бүтэц бүхий төв эмнэлэг болсон байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүлээгдлийг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, тасралтгүй найдвартай байдлыг дээшлүүлэх зорилгоор бүтээн байгуулсан Интермед эмнэлгийн өргөтгөлийн барилга өнөөдөр нээлтээ хийж, үйлчүүлэгчдээ хүлээн авч эхэллээ. Энэхүү өргөтгөл нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт хийгдэж буй томоохон xөрөнгө оруулалтын нэг бөгөөд нийт 20 сая ам.доллараар бий болжээ. Ингэснээр Интермед эмнэлэг нийтдээ 80 сая ам долларын өртөг бүxий олон улсын стандартад нийцсэн, өвчтөний аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан эмнэлгийн тусламж үйлчилгээг жилд 500,000 хүнд үзүүлж, 10,000 хүнийг хэвтүүлэн эмчлэх боломжтой болж байна. Түүнчлэн өргөтгөл ашиглалтад орсноор 200 гаруй ажлын байрыг шинээр бий болгож байгаа нь онцлог юм.

Орчин үеийн өндөр хүчин чадлын 100 гаруй тоног төхөөрөмжтэй, ОУ-ын стандартад нийцсэн жилд 30,000 хүнд үйлчлэх хүчин чадалтай Урьдчилан сэргийлэх болон хөдөлмөрийн эрүүл мэндийн цогц үзлэг оношилгооны төв, 2024 онд үйлдвэрлэгдсэн өндөр өртөгтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн Дурангийн оношилгоо эмчилгээний төв, Зүрх судасны өвчний оношилгоо эмчилгээний нэгдсэн тасаг, бүрэн тоноглогдсон жилд 5000 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий сэргээн засах эмчилгээний төв, өвчтөний аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан 54 ортой 46 өрөө бүхий хэвтүүлэн эмчлэх хэсэг, мөн эмнэлгийн ажилтны тав тухыг хангасан орчин үеийн шийдэл бүхий оффисын хэсгүүд шинээр ашиглалтад оржээ.

Шинэ өргөтгөлийн барилгын нээлтэд монголын эрүүл мэндийн салбарын төлөөлөл, элчин сайдын яам болон олон улсын байгууллагын зочид, харилцагч байгууллагуудын төлөөлөл болох 300 гаруй хүн хүрэлцэн ирж, танилцжээ.

Энэхүү арга хэмжээний үеэр Интермед эмнэлгийг Хүний их эмч Г.Жамбалжамц, болон Д.Бадамжав нарын нэрэмжит эмнэлэг болгон зарлаж, М-Си-Эс Группийн үүсгэн байгуулагчдын эмч аав ээжийн эрүүл мэндийн салбарт хийж бүтээсэн үйлсийг үргэлжлүүлэн, Интермед эмнэлгийн нэрэнд мөнхөлсөн түүхэн үйл явдал тохиолоо.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+