Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Жирэмсэн үед томуугийн вакцин хийлгэх шаардлагатай юу?
Нийтэлсэн огноо: 2024-09-09

🤰 Жирэмсэн үед биед гардаг өөрчлөлтийн улмаас томуу өвчин богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй. Учир нь жирэмсэн эмэгтэйн дархлаа суларсан, өрц дээш шахагдсанаас уушгины багтаамж буурдаг.

🤰 Жирэмсний аль хугацаанд томуугийн вакцин хийлгэж болох вэ?
Томуугийн вакцин идэвхгүйжүүлсэн байдаг тул жирэмсний аль ч хугацаанд та вакцин хийлгэж болно.

🤰 Томуугийн вакцин хэвлийд байгаа таны хүүхдэд сөрөг нөлөөтэй юу?
Сөрөг нөлөөгүй. Харин ч таны хүүхэд томуугийн эсрэг дархлааны уургийг танаас авч төрөх ба хөхний сүүгээр ч мөн хүүхдэд энэ дархлаа дамжсаар байх болно.

🤰 Жирэмсэн хүнд вакцин томуугаас хэр сайн сэргийлж чадах вэ?
Томуугийн вакцин нь 50-иас дээш хувиар сэргийлдэг бөгөөд, томуу туссан ч хөнгөн явцтай байдаг.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+