Интермед эмнэлгийн эмч, сувилагч, инженер, теxникч 8 хүний бүрэлдэхүүнтэй баг БНЭУ-ын Маренго эмнэлэгт зүрх судасны эмгэгийн эмчилгээ оношилгоо, тоног төхөөрөмж чиглэлээр 1 сарын сургалтад хамрагдлаа.
Интермед эмнэлэг нь Энэтхэг улсад эхний аравт эрэмбэлэгддэг Marengo Asia эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг энэ оны 2 сард үзэглэсэн бөгөөд Монгол улсад нэн шаардлагатай байгаа Зүрx судасны эмгэгтэй тэмцэх төв байгуулах эхлэлийг тавьж, туршлага хуваалцах, эмч мэргэжилтэн бэлдэх, олон улсын туршлагыг цаг алдалгүй нэвтрүүлж, хамтран ажиллахыг зорьж байгаа юм.