Томуугийн вакцин мэдээлэл
Томуугийн А, В хүрээний дэд хэв шинжийн вирусээр үүссэн томуугаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцин
Вакцины нэр: GCFLU Quadrivalent (GCFLU 4 цэнт томуугийн вакцин)
Үйлдвэрлэгч: БНСУ, GC Biopharma
Үнэ: 65,000₮, эмнэлгийн ажилтан болон MCS group-ын ажилтан 52,000₮
Хэрэглэх заалт: 6 сараас дээш насны хүүхэд болон насанд xүрэгчдэд 0.5мл тунгаар нэг удаа тарьж хэрэглэнэ. Урьд өмнө нь вакцин хийлгэж байгаагүй болон томуугийн халдвар аваагүй 9-өөс доош насны хүүхдэд хамгийн багадаа 4 долоо хоногийн зайтай хоёр дох тунг хийнэ.
Цагийн хуваарь:
- Интермед төв эмнэлэг: Даваа-Баасан 08:00-17:30, Бямба 09:00-17:30, Ням 09:00-15:30
- Сүxбаатар клиник: Даваа-Баасан 08:00-16:30
- Сонгинохайрхан клиник: Даваа-Баасан 08:00-16:30
- Дархан клиник: Даваа-Баасан 08:00-16:30, Бямба 09:00-13:30
Вакцины тухай:
2024/2025 шинэ улирлын вакцин нь дараах 4 цэн буюу түгээмэл тохиолдох магадлалтай 4 вирусын эсрэг үйлчилгээтэй.
- А/Victoria/4897/2022 IVR-238(H1N1)
- A/Thailand/8/2022 IVR-237 (H3N2)
- B/Austria/1359417/2021 BVR-26
- B/Phuket/3073/2013
Хориглох заалт:
- Өмнө нь томуугийн вакцинд харшилж байсан
- Халууралттай болон цочмог халдварт өвчний үед
- Өндөг, тахианы мах, өөр бусад тахианы гаралтай бүтээгдэхүүн болон вакцины найрлаганд орсон нэгдэлд хэт мэдрэг хүмүүст хийхгүй.