Интермед эмнэлэг Эрүүл Мэндийн Чанарын Олон Улсын Нийгэмлэгийн гишүүн боллоо.
Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын талаарх хамгийн сүүлийн үеийн нотолгоонд тулгуурласан мэдээ мэдээлэл, судалгаа шинжилгээтэй цаг алдалгүй танилцах, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, энэ чиглэлийн сургалт хөтөлбөрт эмч мэргэжилтнүүдээ онцгой эрхтэйгээр хамруулах зэрэг ач холбогдолтой юм.
Эрүүл мэндийн чанарын олон улсын нийгэмлэг нь (International Society for Quality in Health Care) Ирландын Дублин хотод төвтэй, төрийн бус байгууллага бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр 30 гаруй жил үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор дэлхийн 70 гаруй орон гишүүнээр элсэж, дэлхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах үйлсэд оролцож байна.