Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

“Зүрх судасны оношилгооны технологи” сэдэвт форум боллоо
Нийтэлсэн огноо: 2024-08-20

Интермед эмнэлгийн дүрс оношилгооны тасаг нь RAD-AID олон улсын байгууллагатай хамтран техникч нарын мэдлэг ур чадварыг дэмжих зорилгоор техникч нарт зориулсан 2 дахь удаагийн “Зүрх судасны оношилгооны технологи” сэдэвт форумыг 2024 оны 8 сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Дүрс оношилогооны техникч нарын мэдлэг ур чадварыг сайжруулах, Интермед эмнэлэгт хийгддэг шинжилгээнүүдийг бусад эмнэлгүүдэд таниулах зорилготой энэхүү хуралд улсын болон хувийн хэвшил, хөдөө орон нутгийн 60 орчим эмч,техникч, гадаадын 7 илтгэгч оролцсон байна.

Энэхүү хурлын голлох сэдэв болсон соронзон резонанст томографын шинжилгээний аюулгүй ажиллагаа, зүрхний оношилгооны компьютерт томограф болон соронзон резонанст томографын шинжилгээний технологи арга аргачлалын талаар хэлэлцлээ. Мөн Улсын ГуравдугаарТөв Эмнэлгийн зүрх судасны КТ болон MRI шинжилгээтэй танилцаж шинжилгээ сайжруулах талаар уулзалт хийлээ.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+