Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

2024/2025 оны улирлын томуугийн вакцин хямдарлаа
Нийтэлсэн огноо: 2024-12-14

📌 Томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан Интермед эмнэлэгт хийгдэж буй 2024/2025 оны улирлын томуугийн вакцинаа хямдралтай үнээр хийж байна.

📌 100-аас дээш ажилтантай байгуллагад очиж хийх боломжтой. Захиалга өгөх: 8008-1919, 8604-3838

🕗 Цагийн хуваарь:
Интермед төв эмнэлэг: Даваа-Баасан 08:00-16:30, Бямба 09:00-15:30
Интермед Сүxбаатар клиник: Даваа-Баасан 08:00-16:30
Интермед Сонгинохайрхан клиник: Даваа-Баасан 08:00-16:30
Интермед Дархан клиник: Даваа-Баасан 08:00-16:30, Бямба 09:00-13:30

GC FLU Quadrivalent
Вакцины нэр: GCFLU Quadrivalent
Үйлдвэрлэгч: БНСУ, GC Biopharma үйлдвэр
Хэрэглэх заалт: 6 сараас дээш насны хүүхэд болон насанд xүрэгчдэд 0.5мл тунгаар нэг удаа тарьж хэрэглэнэ. Урьд өмнө нь вакцин хийлгэж байгаагүй болон томуугийн халдвар аваагүй 9-өөс доош насны хүүхдэд хамгийн багадаа 4 долоо хоногийн зайтай хоёр дох тунг хийнэ.
Хямдралтай үнэ: 1 тун 40,000₮

2024/2025 шинэ улирлын вакцин нь 4 цэнт буюу түгээмэл тохиолдох 4 омгийн вирусын эсрэг үйлчилгээтэй.

  • А/Victoria/4897/2022 IVR-238(H1N1)
  • A/Thailand/8/2022 IVR-237 (H3N2)
  • B/Austria/1359417/2021 BVR-26
  • B/Phuket/3073/2013

Хориглох заалт:
Өмнө нь томуугийн вакцинд харшилж байсан
Халууралттай болон цочмог халдварт өвчний үед
Өндөг, тахианы мах, өөр бусад тахианы гаралтай бүтээгдэхүүн болон вакцины найрлаганд орсон нэгдэлд хэт мэдрэг хүмүүст хийхгүй.

 

SkyCellFlu Quadrivalent
Вакцины нэр: SkyCellFlu Quadrivalent
Үйлдвэрлэгч: БНСУ, SK Bioscience Co.,Ltd
Хэрэглэх заалт: 6 сараас дээш насны хүүхэд болон насанд xүрэгчдэд 0.5мл тунгаар нэг удаа тарьж хэрэглэнэ. Урьд өмнө нь вакцин хийлгэж байгаагүй болон томуугийн халдвар аваагүй 9-өөс доош насны хүүхдэд хамгийн багадаа 4 долоо хоногийн зайтай хоёр дох тунг хийнэ.
Хямдралтай үнэ: 1 тун 50,000₮

Эсийн өсгөвөрт бэлтгэсэн, идэвхгүйжүүлсэн энэхүү вакциныг өндөр тахианаы харшилтай, харшлын суурьтай хүмүүс хийлгэхэд тохиромжтой.

2024/2025 шинэ улирлын вакцин нь 4 цэнт буюу түгээмэл тохиолдох 4 омгийн вирусын эсрэг үйлчилгээтэй.

  • А/Victoria/4897/2022 IVR-238(H1N1)
  • A/Thailand/8/2022 IVR-237 (H3N2)
  • B/Michigan/01/2021]
  • B/Phuket/3073/2013

Эсрэг заалт:
Өмнө нь томуугийн вакцинд харшилж байсан
Халууралттай болон цочмог халдварт өвчний үед хийхгүй.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights