Хөх, өндгөвчний хорт хавдар болон нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдар удамшдаг тул BRCA1/2 шинжилгээгээр өөрийнхөө эрсдлийг тогтоох боломжтой. Гэр бүл ойр төрөлд нь хорт хавдраар өвчилж байсан бол #BRCA1/2 шинжилгээг хийлгэх нь удамшлын гаралтай хорт хавдраас сэргийлэх ач холбогдолтой юм.
BRCA1 генийн мутац эерэг эмэгтэйчүүдэд хөхний хавдраар өвдөх магадлал 60%-90%, BRCA2 эерэг эмэгтэйчүүдэд 45%-85%-ийн магадлал тус тус илэрсэн судалгаа бий.
Хэрэв таны гэр бүлд хөх болон өндгөвчний хавдраар өвдөж байсан ойрын төрөл садан буюу 1, 2-р үеийн удмын хүмүүс өөрөөр хэлбэл эмээ, ээж, эгч дүүс, үеэлүүд дунд хөх болон өндгөвчний хорт хавдраар өвдөж байсан хүн байгаа тохиолдолд BRCA1, BRCA2 генийн мутацийг илрүүлэх шинжилгээнд заавал хамрагдахыг зөвлөж байна.
Энэхүү шинжилгээг генетикийн салбарт дэлхийд тэргүүлэгч АНУ-ийн Illumina компаниар баталгаажсан дэвшилтэд технологиор BRCA1 болон BRCA2 генийг бүтнээр нь уншиж илрүүлдэг байна.
Дараах 4 төрлийн хавдрын мутацийг илрүүлнэ.
- Хөхний хорт хорт хавдар
- Өндгөвчний хавдар
- Түрүү булчирхайн хавдар
- Нойр булчирхайн хавдар
BRCA1/2 мутаци илрүүлэх шинжилгээний ач холбогдол
- Хөхний болон өндгөвчний хорт хавдрын эмчилгээний арга сонгоход ач холбогдолтой. Ингэснээр зөвхөн тухайн эсэд тохирсон байт эмчилгээ буюу сонгомлоор устгах шинэ төрлийн эмийг сонгон хэрэглэх боломжтой.
- Хэрэв таны ойрын цусан төрөлд хорт хавдраар (хөх, өндгөвч, түрээ булчирхай, нойр булчирхайн хавдар) өвдөж байсан бол танд ч мөн дээрх хавдар удамших магадлал байдаг тул өөрийн эрсдлийг урьдчилан мэдэх боломжтой. Жишээлбэл BRCA1/2 генийн мутаци илэрсэн эмэгтэйчүүдийн хорт хавдраар өвчлөх эрсдэл 85% байдаг.
Шинжилгээний үнэ: 2,400,000₮
Дэлгэрэнгүй мэдээлэл: 7701-1111