Интернэйшнл Медикал Сентер ХХК-ийн Интермед эмнэлэг нь Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран шалгаруулдаг “ТОП-100” ААН-ийн нэг боллоо.
Энэ жилийн хувьд М-Си-Эс Группийн 11 компани шилдгээр эрэмбэлэгджээ. М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд сүүлийн таван жилийн нийлбэр дүнгээр 3.1 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс 2023 онд 966 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан байна.
Шилдэг компаниудыг тэдгээрийн 2023 оны борлуулалтын орлого (30%), төлсөн татвар (30%), ажилчдын тоо (20%), ашгийн (10%) болон хөрөнгийн хэмжээ (10%) гэсэн тоон үзүүлэлтүүдийг ашиглан эрэмбэлсэн байна. Энэхүү жагсаалтыг Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ хамтран 23 дахь жилдээ гаргаж байна.