NIPT (noninvasive prenatal testing) шинжилгээ
Энэ шинжилгээ нь эх болон урагт аюул эрсдэлгүй, зовиургүй, жирэмсний эрт үед ургийн хүйс болон зонхилон тохиолдох ургийн удамшлын эмгэгүүдийг найдвартай тодорхойлдог дэлхийн жишигт нийцсэн хамгийн орчин үеийн шинжилгээний арга юм.
Жирэмсний 9 долоо хоногтойгоос хийгдэх ургийн гажиг болон хүйс эрт илрүүлэх шинжилгээгээр дараах үзүүлэлтийг 99.9%-ийн нарийвчлалтай илрүүлнэ.
- Дауны хам шинж
- Эдвардсын хам шинж
- Патаугийн хам шинж
- Тёрнерийн хам шинж
- Жэйкобсын хам шинж
- Клайнфельтерийн хам шинж
- Х хромосомын трисом
- Хүйс тодорхойлох боломжтой.
Шинжилгээний хариу 14-21 хоногийн дотор гарна. Шинжилгээг цусаар авах ба ямар нэг бэлтгэл шаардлагагүй. Үнэ: 1,950,000₮