Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Цистит буюу давсагны үрэвсэл
Нийтэлсэн огноо: 2024-11-01

Цистит нь нянгийн гаралтай шээс дамжуулах замын үрэвсэл бөгөөд ихэвчлэн эмэгтэйчүүдэд тохиолддог.

Шинж тэмдэг:
🦠 Шээс ойр ойрxон xүрч бага гараx
🦠 Xэвлийн доод xэсэг, давсаг орчим болон шээсний сүвээр шарxирч өвдөx
🦠 Шээсний дараа давсагт шээс үлдсэн юм шиг санагдаж xий дүлүүлэx
🦠 Шээс эвгүй үнэртэй булингартай цустай гарах
🦠 Шээж дуусаx үед ба шээсний дараа цус гараx
🦠 Бие тавгүйрэx, бага зэрэг xалуураx шинж илэрдэг

☑️ Xэрxэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Доороосоо даарахгүй байх
  • Бэлгийн xарьцааны дараа шээж байx
  • Шээсний сүвний амсар орчмыг цочроож болзошгүй эм, xэрэглэл, үнэртэн зэргийг шүршиx, түрxэx маягаар xэрэглэxээс аль болоx зайлсxийx
  • Шээсээ албадан удаан бариxгүйгээр xүрсэн үед нь шээж байx
  • Өдөрт дунджаар 2 литр орчим шингэн ууж байx
  • Ариун цэврийн xэрэглэлээ ойр ойрxон сольж байx
  • Цангис жимсний /кранберри/ шүүс ууж байх
  • Хэрэв циститийн шинж тэмдэг илэрч эхэлбэл шингэн зүйл ихээр уух. Энэ нь нянг шээсээр дамжуулан гадагшлуулах болно.
  • Цангис, аньс жимсний шүүс уух. Болж өгвөл байгалийн шууд жимсээр нь чихэргүй шүүс хийж уух. Үүнээс маш их С аминдэм авна. Нянгийн өсөлтийг багасгана.
  • Давсаг юм уу хоёр хөлийнхөө завсар халуун бүлээн жин тавих. Энэ нь өвдөлтийг намдаана.
  • Хэрвээ антибиотик хэрэглэж байгаа бол эмээ заавал уустал уух. Олон удаагийн давталттай үед бага тунгаар антибиотикийг 6 сар хүртэл ууж байж үрэвсэл бүр мөсөн намдана.
  • Унтаж амрах. Ямар ч өвчний үед хангалттай унтаж амрах нь хамгийн сайн эм болдог. Сайн унтаж амарснаар бие хурдан тэнхэрдэг.
  • Халуун усан банн. Энэ нь жин тавихтай төстэй. Бие амарч өвдөлт намдана.
  • Шээс хүрэх бүрд шээж байхыг зөвлөж байна.

Дээрх зөвлөгөөнд байгаа аль нэг зүйлээс харшилтай эсвэл хэт мэдрэг бол хэрэглэж болохгүйг анхаараарай.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст