Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Мэдэгдэл
Нийтэлсэн огноо: 2024-11-09
Мэдэгдэл
Интермед эмнэлэг цахим халдлагад өртсөний улмаас системийн үйл ажиллагаа доголдож, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдал үүссэнд үйлчлүүлэгч та бүхнээс хүлцэл өчиж байна.
Манай инженерийн баг системийн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг шуурхай авснаас гадна системийн хэвийн ажиллагааг бүрэн сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна.
Түүнчлэн хүний хувийн мэдээлэлд хамаарах өгөгдлийг олон нийтэд задруулахаас сэргийлж, шаардлагатай арга хэмжээг авч байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Үүссэн нөхцөл байдлыг ойлгож хандаж буй үйлчлүүлэгч Та бүхэнд баярлалаа. Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн горимоор үргэлжилж байна.
Эмнэлгийн удирдлагын баг
2024.11.09
Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights