Интермед эмнэлгийн Дүрс оношилгооны тасаг, олон улсын RAD-AID байгууллага болон Нью Иоркийн Их Сургуулийн Langone Health эмнэлэг хамтран сүүлийн 3 жил радиологийн эмч, техникчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэ жилийн хувьд Нью Иоркийн Их Сургуулийн радиoлогийн эмч, дэд профессор Chloe M. Chhor болон резидент эмч нарын баг Интермед эмнэлэгт 14 хоногийн xөтөлбөр хэрэгжүүлсэн байна.