Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Төрөлтийн өвдөлт намдаалт
Нийтэлсэн огноо: 2023-10-23

Төрөлтийн үеийн өвдөлт нь маш хүчтэй, олон цагаар үргэлжлэх бөгөөд үүний улмаас үүсэх стресс урвал нь эхийн амьсгал, цус эргэлт, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа, умай-ихсийн цус урсгал улмаар урагт  сөрөг нөлөө үзүүлдэг. Төрөлтийн өвдөлтийг намдааснаар дээрх сөрөг нөлөөлөл буурах ба умай-ихсийн цус урсгал сайжирч, стресс багасна. Төрсний дараах сэтгэл гутрал, төрсний дараах  өвдөлт буурна.

Орчин үед жирэмсэн эхчүүд төрөлтийн үеийн өвдөлт, айдас түгшүүрийг дарах, өвдөлтгүй төрөх хүсэлтэй болсон тул төрөлтийн өвдөлт намдаах аргуудыг дэлхий нийтээр түгээмэл хэрэглэх болсон хэдий ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжтэй холбоотой улс орнуудад төрөлтийн өвдөлт намдаах давтамж харилцан адилгүй байна. АНУ, Их Британи, Франц, Австрали гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад төрж буй эхчүүдийн 30-70% орчим нь төрөлтийн үед өвдөлт намдаах хийлгэж байна.

Төрөлтийн үеийн айдас түгшүүр, таагүй байдлыг багасгах, өвдөлт  намдаах эмийн болон эмийн бус олон арга байдаг. Өвдөлт намдаах, тайвшруулах эмийн бодисыг амьсгалуулах, эсвэл судсанд болон булчинд тарих, түүнчлэн хэсгийн мэдээгүйжүүлэх бодисыг бүсчилсэн аргаар хэрэглэн төрөлтийн өвдөлтийг илүү үр дүнтэй намдаадаг.

Өвдөлт намдаах эмийн бодисыг бүсчилсэн аргаар хэрэглэх нь эх ба урагт эрсдэл багатай, өвдөлт сайн намдаадаг, өргөн хэрэглэдэг арга юм.

Бүсчилсэн өвдөлт намдаахыг дараах 2 зорилгоор хийнэ:

1. Төрөлтийн өвдөлтийг намдаах. Эсрэг заалтгүй бол төрөлтийн тоо, умайн хүзүүний нээлт, ургийн байрлал зэргээс үл хамааран төрөлтийн өвдөлтийг намдаана.

2. Мэдээгүйжүүлэгд бэлдэх. Өндөр эрсдэлтэй жирэмсэн, төрөлтийг яаралтай кесар мэс заслаар шийдэж болзошгүй тохиолдолд нугасны хатуу хальсны гадна зайн гуурсыг эрт байрлуулах нь зүйтэй. Энэ нь яаралтай кесар мэс заслын үед ерөнхий мэдээгүйжүүлэг хийх шаардлагыг багасгах, ерөнхий мэдээгүйжүүлэхтэй холбоотой болзошгүй хүндрэлээс зайлсхийх боломж олгоно. Түүнчлэн төрсний дараах цус алдалт гэх мэт яаралтай арга хэмжээ шаардлагатай нөхцөлд өвдөлт намдаалд, мэдээгүйжүүлэхийн тусламж үзүүлэхэд ач холбогдолтой.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+