Warning: foreach() argument must be of type array|object, null given in C:\intermed.mn\wp-content\plugins\jet-search\includes\assets.php on line 193
Интермед эмнэлгийн мэргэжилтний албаны дарга Д.Энхтуяа: Эдгээх урлаг ба харилцаа - Intermed Hospital - Интермед эмнэлэг
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Интермед эмнэлгийн мэргэжилтний албаны дарга Д.Энхтуяа: Эдгээх урлаг ба харилцаа
Нийтэлсэн огноо: 2023-09-08

Эдгээх урлаг ба харилцаа

Гиппократ “Анагаах ухаан нь өвчин, өвчтөн, эмч гэсэн гурван үндсэн элементээс тогтох эдгээх урлаг бөгөөд эмчийн үүрэг бол эдгээх урлагт үйлчлэх явдал юм. Харин өвчнийг даван туулахын тулд өвчтөн эмчтэй идэвхтэй хамтран ажиллах нь чухал” хэмээн хэлсэн байдаг.

Эмнэлгийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгчидтэйгээ хамтран ажиллаж байж л бидний хамтын зорилго болох өвчнийг ялан дийлэх болно. Энэхүү нягт, бие биенээ ойлгож хүндэтгэсэн хамтын ажиллагааг тогтоохын тулд биднээс харилцааны өндөр ур чадварыг шаардах болно.

Үйлчлүүлэгч болон эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцаа нь үйлчлүүлэгчийн эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл, санаа бодол, мэдрэмжээ аман болон аман бус харилцааны аргуудыг хэрэглэн солилцох үйл явц юм.

Үйлчлүүлэгчтэй харилцах  харилцааг ойлгомжтой, хүндэтгэлтэй, үр дүнтэй болгох улмаар тэдний хамтын ажиллагааг сайжруулахын тулд бид өдөр тутамдаа харилцааны олон төрлийн техникүүдийг ашиглах боломжтой. Тухайлбал:

4S-ийн техник

S – See (Үйлчлүүлэгчийг зөөлөн дулаан харцаар харж, харцаараа холбоо тогтоох)

S – Stand (Боломжтой бол босож угтах)

S – Smile (Инээмсэглэн угтах)

S – Small talk (Мэндлэх, юугаар туслахаа асуух)

 

AIDET техник

A- Acknowledge (Үйлчлүүлэгчтэй нүдээрээ холбоо тогтоох, мэндлэх, нэрээр нь дуудах)

I – Introduce (Өөрийгөө болон үүргээ танилцуул. Энэ нь таныг хэн бэ, яагаад тэнд байгаа тухай болон итгэлцэл, тодорхой байдлыг бий болгоход тусална)

D – Duration (Харилцааны үргэлжлэх хугацаа эсвэл аливаа зүйл хэр удаан үргэлжлэхийг тухайн хүнд мэдэгдээрэй, энэ нь тэдний хүлээлтийг зохицуулах, түгшүүрийг багасгахад тусална)

E – Explanation (Үйлчлүүлэгчид хийгдэх ажилбар, үйл явцын талаар энгийн үг хэллэгийг ашиглан, тодорхой тайлбарлах, мэргэжлийн үг хэллэг хэрэглэхээс татгалзах, асуух зүйл байвал хариулах)

T – Thank you (Таны үйлчилгээг сонгосон эсвэл цаг зав гаргаж хамтран ажилласанд талархал илэрхийлэн харилцааг төгсгөх. Энэ нь үйлчлүүлэгчид эерэг сэтгэгдэл төрүүлэн, хүндлэлийг мэдрүүлдэг)

Дээрх харилцааны техникүүдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлж хэвшүүлснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй болон үйлчилгээг авч буй хоёр талын сэтгэл ханамжид эерэг нөлөө үзүүлэх болно.

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+