Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын эмч Н.Хэрлэнчимэг: Ажлын байр дээрх шуугианы нөлөөөлөл
Нийтэлсэн огноо: 2023-08-29

ДЭМБ -ийн мэдээлснээр жил бүр сонсгол бууралт ихэсч,  насанд хүрэгчдийн сонсгол бууралтын хөдөлмөрийн чадвар алдалт 16%,  алдагдсан амьдралын жилийн тооцоолол 4 сая орчим байна.

Дэлхийд хамгийн их тохиолддог, цаашид ч ихсэх хандлагатай байгаа сонсгол бууралт бол шуугианы гаралтай бөгөөд эргэж сэргэшгүй урьдчилан сэргийлэх боломжтой эмгэг юм.

Шуугианы гаралтай сонсгол бууралтын ихэнх хувийг ажлын байрны аюултай шуугиан эзэлдэг хэдий ч сонсгол бууралтын бас нэг шалтгаан бол сонсгол бууруулах химийн бодис юм. Иймд үйлдвэрийн орчны физик болон химийн  хосолсон нөлөөлөл болох доргилт, органик уусгагч, угаарын хий, сонсголд хортой нөлөө үзүүлэх эмийн бодис,  металлууд -мөнгөн ус, хар тугалга, зэргээс гадна сэтгэлзүйн хямрал болон ажлын ачаалал, тамхины хэрэглээ нэмэлт хүчин зүйл болдог байна.

Уурхайн ажилчдын 76 хувь нь аюултай шуугианд өртөн ажиллаж байгаа нь бусад томоохон салбаруудаас өртөлт өндөртэй байгааг харуулдаг.

Шуугиан хүний биеийн эрхтэн тогтолцоонд нөлөөлж үйл ажиллагааны болон бүтцийн эргэшгүй өөрчлөлтөнд оруулах эрсдэлтэй бөгөөд дараах шинж тэмдэг үүсгэдэг. Үүнд:

  • Цусны даралт ихсэх
  • Зүрх дэлсэх
  • Мэдрэл ядрах
  • Толгой өвдөх
  • Чих шуугих
  • Стресст өртөх
  • Нойргүйдэх
  • Мэдрэл сульдал
  • Уур уцаар хүрэх

Шуугианы нөлөөнд удаан хугацаанд ажиллах явцад дараах өвчин эмгэг үүсэх, сэдрэх, хүндрэх нь элбэг байна. Үүнд:

  • Архаг цусны даралт ихэсэх өвчин,
  • Архаг зүрхний өвчин
  • Архаг стресс
  • Архаг нойргүйдэл
  • Архаг сонсгол бууралт
  • Дотрын өвчнүүд
  • Мэдрэлийн гаралтай бусад өвчин эмгэг
  • Таргалалт дотоод шүүрлийн булчирхайн өвчин эмгэг

Хэрэв шуугианы эх үүсвэрийг бууруулах хувийн болон байгууллагын хяналтын арга хэмжээ авалгүй сонсгол бууралттай болсон бол дараах үр дагаварыг дагуулдаг. Үүнд:

  • Өгсөн мэдээллийг буруу ойлгох, тоног төхөөрөмжийн дуут дохио болон аваарын дохио сонсохгүй байх нь осол аваар гаргах шалтгаан болох
  • Анхаарал төвлөрөлт алдагдсантай холбоотой осолд өртөх
  • Ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болох
  • Өөртөө бухимдаж цухалдах
  • Олны ярианаас дотны хүний яриаг ялгаж сонсохгүй болох
  • Хүмүүсээс илүү чанга ярихыг шаардах, чих шуугих, дүнгэнэх
  • Хүмүүстэй нүүр тулж ярилцахгүй бол та ойлгоход хэцүү байх
  • Хүмүүсийн яриа амандаа бувтнаад байгаа мэт санагдах
  • Шуугиантай орчинд сонсохын тулд илүү их анхаарал шаардах
  • Орчны дуу чимээнээс тусгаарлагдсан мэт санагдах
  • Зурагт,радио,чихэвчтэй хөгжим зэрэг хэрэгслүүдийн дууг чангалж сонсох
  • Сонсголын бэрхшээл эхэлсэн бол хэл ярианы бэрхшээл эхэлнэ

Иймд ажилтан өөрийн ажлын байрны аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэж,  өөрийгөө хамгаалах хувийн хамгаалах хэрэгслийг өмсөж сурах, байгууллага шуугианы эх үүсвэрийг бууруулах арга хэмжээ авах, хяналтанд байлгах нь дээрх өвчин эмгэг, хүндрэлээс урьдчилан сэргийлж эрүүл ажилтныг тогтвортой ажиллуулах гол аргууд болно.

 

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+