Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

“ИНТЕРМЕД ЭРДМИЙН ЧУУЛГАН VII – 2023” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
Нийтэлсэн огноо: 2023-05-29

ИНТЕРМЕД ЭРДМИЙН ЧУУЛГАН VII – 2023

Эмнэлгийн мэргэжилтний судалгааны ур чадварыг хөгжүүлэх, анагаах ухааны салбарт нэвтрүүлж буй сайн туршлага, ололт амжилтыг хэлэлцэх, түгээн дэлгэрүүлэх, нотолгоонд суурилсан анагаах ухаанд оруулж буй хувь нэмрийг дэмжих зорилгоор Интермед Эрдмийн чуулган – VII” Эрдмийн баярын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн эрдмийн чуулганд 20 судалгааны ажил, 17 эмнэлзүйн тохиолдол, 8 сувилахуйн судалгааны ажил эхний шатнаас шалгаран танилцуулагдаж шилдэгүүдээ тодрууллаа. Хэлцэгдсэн судалгааны ажлуудын хамрах хүрээ, судалгааны арга аргачлал, статистик боловсруулалтын чанар жил ирэх тусам сайжирч, өрсөлдөөн улам ихэсч байгааг шүүгч эрдэмтдийн баг онцлон тэмдэглэлээ.

Судалгааны ажлын төрөлд Эх барих, эмэгтэйчүүдийн эмч анагаах ухааны болон нийгмийн эрүүл мэндийн магистр Б.Хулан нарын Vitamin D Level Effects On Perinatal Outcomes in Mongolia” судалгааны бүтээл 1 байр, Дүрс оношилгооны эмч Г.Бөртэгийн “Improving Predictive Value Of Ti-Rads For Thyroid Nodules By Developing Malignancy Risk Prediction Score  судалгаа 2-р байр, Бөөрний эмч Б.Сувд нарын “Prevalence Of Chronic Kidney Disease In Adults With Type 2 Diabetes Mellitus Who Visited IMC Outpatient Department“ бүтээл 3-р байрыг тус тус эзэллээ.

Эмнэлзүйн тохиолдлын төрөлд Зүрх судасны мэс заслын эмч Ж.Эрдэнэсүрэнгийн “Олон Байрлалын Судас Хатуурлын Эмгэгийн  Гибрид Мэс Засал Эмчилгээ, мэс заслын үед цусны урсгал хэмжигчийн шаардлага “ тохиолдол 1-р байр эзэлсэн бол 2-р байрыг Мэс заслын эмч Э.Тайванбаатарын Laparoscopic Posterior Ramps For Pancreatic Ductal Adenocarcinoma, Мэдээгүйжүүлгийн эмч Н.Цэвэлмаагийн Ultrasound Guided Regional Anesthesia in Elderly Patient for Modified Radical Mastectomy тохиолдол удааллаа.

Сувилахуйн судалгааны төрөлд Дурангийн сувилагч Ц.Цэрэндолгорын “Using SMSA scoring systems to assess complexity of colonic endoscopic polypectomy procedure” бүтээл тэргүүн байр эзэлсэн бол Хими эмчилгээний сувилагч О.Ганчимэгийн “Incidence and Complications of Extravasation during Peripheral IV Catheter Chemotherapy” судалгаа дэд байр, Хүүхдийн сувилагч С.Эрдэнэтуяагийн “Чиглүүлэх хуудасны өнөөгийн байдал  сувилахуйн судалгааны ажил 3-р байрыг эзэллээ.

Та бүхэн манай судлаачдын бүтээлтэй доорх QR кодыг уншуулан танилцаарай.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+