Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан СЭМҮТ-ийн эмч, анагаах ухааны магистр П.Энх-Учрал Интермед эмнэлгийн эмч нарт сургалт мэдээлэл хийлээ
Нийтэлсэн огноо: 2023-05-29

Дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан СЭМҮТ-ийн эмч, анагаах ухааны магистр П.Энх-Учрал Интермед эмнэлгийн эмч нарт сургалт мэдээлэл хийлээ.

“Дэлхийн тамхигүй өдөр”-ийг 1987 оноос эхлэн ДЭМБ-ийн гишүүн орнууд тамхинаас үүдэлтэй өвчлөл болон нас баралтад дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, тамхины хэрэглээг бууруулах зорилгоор жил бүрийн 05/31 –ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “We need food, not tobacco” буюу “Бидэнд тамхи биш хоол хүнс хэрэгтэй” уриан дор тэмдэглэж байна.

Тус сургалтаар тамхинаас гарахыг дэмжих хөтөлбөрт ажилласан өөрийн туршлага, тамхинаас гарах үр дүнтэй аргууд болон судалгааны үр дүнгээсээ хуваалцлаа.

Тамхинаас гарах нь тамхинаас гарахдаа бэлдэх, тамхиа хаях, тамхи татахгүй чигээрээ үлдэх гэсэн үе шатуудтай. Уг хөтөлбөрт оролцогчид тамхинаас гарахад хамгийн их нөлөөлсөн зүйлс нь зорилгоо тодорхойлж байнга санах, үнэт зүйлсээ бодох, тамхи сорохгүй тэвчээртэй байх, завгүй байдал байсан гэж хариулжээ.

Түүнчлэн олон судалгаагаар тамхины никотины хэмжээг багасгах, тамхины тоог цөөрүүлэх аргууд нь үр дүнгүй бөгөөд тамхинаас гарах өдрөө товлон тамхиа хаяж, эмчийн заавраар никотин орлуулах эмчилгээ болон зан үйлийн сэтгэл засал эмчилгээ хийлгэх нь үр дүнг нэмэгдүүлж байна гэж гарчээ.

Тэрээр хэрэв тамхинаас гарсан бол нэгийг татаад үзэхэд зүгээр дээ гэж битгий бодоорой, нэгийг татахад дахин татах хүсэл илүү төрөх болно гэж зөвлөлөө.

Та тамхинаас гарах зорилготой бол ганцаарчилсан болон бүлгийн хөтөлбөрт хамрагдаж болно.

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+