Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Ангиографийн баг Тайвань улсад мэргэжил дээшлүүллээ
Нийтэлсэн огноо: 2023-05-11

Интермед эмнэлгийн Ангиографийн оношилгоо, эмчилгээний баг Тайвань улсын Тайпей хотын 𝐒𝐡𝐢𝐧 𝐊𝐨𝐧𝐠 𝐖𝐮 𝐇𝐨-𝐒𝐮 эмнэлэг дээр 2023 оны 4 сарын 10-с 28-ны хооронд 3 долоо хоногийн хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдлаа.

𝐒𝐡𝐢𝐧 𝐊𝐨𝐧𝐠 𝐖𝐮 𝐇𝐨-𝐒𝐮 эмнэлэг нь 1992 онд үйл ажиллагаагаа эхлүүлэн, 2005, 2008, 2012, 2016 онд Тайваний Эрүүл Мэндийн Яамнаас сургалтын эмнэлгээр магадлан итгэмжлэгдсэн, нийт 44 тасаг нэгжтэй, хэвтэн эмчлүүлэх 862 ортой, 2687 ажилтантай нэгдсэн эмнэлэг юм.

Ангиографийн оношилгоо, эмчилгээний тасгаас координатор Э. Батжаргал, технологич М. Мөнх-Очир, сувилагч Г. Ичинхорлоо нар тус эмнэлгийн зүрхний ангиографийн тасагт сургалтанд хамрагдах хугацаандаа аппарат тоног төхөөрөмжийн ажиллагаа, тохиргоо, хоёр рентген хоолой ашиглан зураг авах, зүрхний зүүн ховдлын зураг авах, автомат шахуургын ашиглалт, тодосгогч бодисын тун, хурдыг тааруулах, титэм судсан дотуурх ангиографийн оношилгоо, эмчилгээний үеийн судасны нарийслыг 𝐈𝐕𝐔𝐒 (𝐈𝐧𝐭𝐫𝐚 𝐕𝐚𝐬𝐜𝐮𝐥𝐚𝐫 𝐔𝐥𝐭𝐫𝐚𝐬𝐨𝐮𝐧𝐝), 𝐅𝐅𝐑, 𝐢𝐅𝐑 (𝐅𝐫𝐚𝐜𝐭𝐢𝐨𝐧𝐚𝐥 𝐅𝐥𝐨𝐰 𝐑𝐞𝐬𝐞𝐫𝐯𝐞, 𝐢𝐧𝐬𝐭𝐚𝐧𝐭𝐚𝐧𝐞𝐨𝐮𝐬 𝐰𝐚𝐯𝐞-𝐟𝐫𝐞𝐞 𝐫𝐚𝐭𝐢𝐨), 𝐎𝐂𝐓 (𝐎𝐩𝐭𝐢𝐜𝐚𝐥 𝐂𝐨𝐡𝐞𝐫𝐞𝐧𝐜𝐞 𝐓𝐨𝐦𝐨𝐠𝐫𝐚𝐩𝐡𝐲 ) зэрэг дэвшилтэт технологи ашиглан нарийвчилсан үнэлгээ хийх зэрэг аргуудад суралцлаа. Түүнчлэн зүрхний хэм алдалтын үеийн эмчилгээний төрлүүд болох уламжлалт болон электродгүй пейсмейкер суулгац эмчилгээ, халуун болон хүйтнээр түлэх (аблац) эмчилгээний явцад мэргэжлийн талаас анхаарах зүйлсээ мэдэж, суралцлаа.

Сувилахуйн талаас судсан дотуурх оношилгоо, эмчилгээний өмнө, явцын болон дараах өвчтөний хяналтууд болох инвазив даралтын хяналт, ажилбарын дараа шууны болон цавьны дамжуулагч гуурсыг хэзээ, хэрхэн хянах, өртөг өндөртэй хэрэгсэл хэрэглэхгүйгээр өвчтөнд эрсдэлгүй бөгөөд найдвартай аргаар боолт хийх, орны дэргэдэх цус бүлэгнэлтийн 𝐀𝐂𝐓 (𝐀𝐜𝐭𝐢𝐯𝐚𝐭𝐞𝐝 𝐜𝐥𝐨𝐭𝐭𝐢𝐧𝐠 𝐭𝐢𝐦𝐞) шинжилгээгээр хянах зэрэг өдөр тутмын эмчилгээ, үйлчилгээгээ сайжруулахад чигэлсэн, цаашид тасагтаа санаа авч хэрэгжүүлэх боломжтой ур чадвар, гардан үйлдэлд суралцсан.

Интервеншинл радиологийн тасаг дээр элэгний хавдрын үед Элэгний хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээ, мэдрэлийн ангиографийн оношилгоо, эмчилгээ,  үүнд тархины харвалтын үед бүлэн соруулах, стент тавих, койлоор бөглөх эмчилгээ, хоол боловсруулах замын цус алдалт, захын судасны эмгэгийн үеийн судсан дотуурх эмчилгээ зэргийг дагалдан суралцсан нь манай эмнэлгийн зүрх судасны (титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээ) болон  интервеншинл радилогийн оношилгоо, эмчилгээ нь олон улсын жишигт хүрсэн технологиор болон материал хэрэгсэл ашиглан үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлж байгааг харьцуулан судалсан туршлага боллоо.

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+