Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

“Үүдэл эсийн эмчилгээ” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа.
Нийтэлсэн огноо: 2022-03-29

Үүдэл эсийн эмчилгээ буюу нөхөн төлжлийн анагаах ухаан нь хүндээр өвчилсөн, үйл ажиллагаагүй болсон эсвэл гэмтсэн эдийн нөхөн төлжилтийг үүдэл эсийг ашиглан дэмждэг, орчин үеийн эмчилгээний нэг арга юм.

Энэ арга нь хязгаарлагдмал олдоцтой донор эрхтэний оронд тухайн өвчтөний эсвэл эрүүл донорын ЭС ашигладаг тул эрхтэн шилжүүлэн суулгалтын дараагийн үе болоод байна. 

Одоогийн байдлаар үүдэл эсийн эмчилгээ нь цусны хавдар, хадуур эст цус багадалт, паркинсоны өвчин, альцгеймэрийн өвчин, нугасны гэмтэл, зүрхний эмгэг, булчигийн дистрофи, арьсны түлэгдэлт, чихрийн шижин, элэгний хатуурал, үений үрэвсэл болон ясны сийрэгжлийн үед үр дүнтэй болох нь тогтоогджээ.

3-р сарын 29-ны өдөр АУ-ны доктор, эмгэг судлаач эмч Н.Батзаяа “Үүдэл эсийн эмчилгээ” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+