Судлаачдын хийсэн судалгаагаар Ковид-19-ийн хүнд хэлбэрийн халдвартай өвчтөнүүдийн 70%-д нь цусны тромбоз буюу бүлэн үүссэн байсан байна. Бүлэн нь уушги, зүрх, хөл зэрэг эрхтнүүдийн артер, венийн судсанд бөглөрөл үүсгэх эрсдэлтэй байдаг ба эрсдэл нь өвчлөлийн хүнд, хөнгөн хэлбэр, эмчилгээ зэргээс хамааран хүн бүрт харилцан адилгүй байна. 2-р сарын 9-ний дотрын тэргүүлэх зэргийн эмч Р.Цэрмаа “Ковид 19-ийн халдварын үеийн тромбоэмболийн хүндрэл” сэдвээр цахим сургалтыг зохион байгууллаа.