Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Умайн гуурсан хоолойн рентген шинжилгээ
Нийтэлсэн огноо: 2022-01-27
УМАЙН ГУУРСАН ХООЛОЙН РЕНТГЕН ЗУРАГ
Эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог үргүйдлийн хэлбэр бол хэвлийн дангаараа болон умайн үр дамжуулах хоолойтой хавсарсан наалдацын гаралтай үргүйдэл байдаг. Умайн төрөлхийн гажиг, умайн хэлбэр, наалдац, үрийн сувгийн бөглөрөлтэй эсэхийг оношлох зорилгоор умайн хөндийрүү тодосгогч бодисыг шахаж рентген аппаратаар зураг авахыг умайн гуурсан хоолойн рентген зураг гэдэг.
Шинжилгээнд хамрагдах заалт:
  • Умайн хөндийн бүтцийн өөрчлөлтүүд болон төрөлхийн гажиг байгаа эсэхийг тодорхойлох
  • ️Анхдагч болон хоёрдогч үргүйдлийн үед умайн гуурсан хоолойд битүүрэл, саад байгаа эсэхийг тодруулах
Эсрэг заалт:
  • Үтрээний үрэвсэл
  • Умай, өндгөвчийн үрэвсэл
  • Рентген тодосгогч бодисын харшилтай бол шинжилгээнд хамрагдахгүй.

Үнэ: 220,000₮

Биений юмны 4-9 дэх хоног дээр авахуулна.

Урьдчилж эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх шаардлагатай ба үзлэгийн цаг авах болон дэлгэрэнгүй мэдээллийг 7701-1111 утаснаас аваарай.
Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+