Интермед эмнэлэг ахмадууддаа зориулан АХМАДЫН БАГЦ ШИНЖИЛГЭЭГ 2-р сарын 1-28 хүртэл 20% хямдрууллаа.
Багц шинжилгээний дэлгэрэнгүйг эндээс аваарай.
Багцад хамрагдахаар ирэхдээ Даваа-Баасан гаригийн өглөө 08:00-11:00 цагийн хооронд ирнэ.
Шинжилгээний зааварчилгаа:
- Шинжилгээ хийлгэхээс өмнөх орой 19 цагаас хойш юм идэхгүй, 21 цагаас хойш шингэн зүйл уухгүй, бохь зажлах, тамхи татахгүй байна. Шинжилгээ хийлгэхээс 2-3 хоногийн өмнө согтууруулах ундаа хэрэглэхгүй байна.
- Хэрэв та ямар нэгэн эм хэрэглэж байгаа бол урьдчилан мэдэгдэнэ үү.
- Зайлшгүй уух зүрх болон даралтны эм байгаа бол өглөөний 4 цагт багахан усаар даруулж ууна.
- Дурангийн шинжилгээг (дурантай багцад) тайвшруулалттай хийлгэх тул асран хамгаалах хүн байлгах ба тухайн өдөр жолоо барихгүй байхыг анхаарна уу.
- Дурангийн шинжилгээний явцад эдийн шинжилгээ болон ургацаг авах шаардлага гарч болзошгүй тул цус шингэлэх эмийг (мөн инсулин, төмрийн бэлдмэл) шинжилгээ хийлгэхээс 72 цагийн өмнө зогсоох шаардлагатай.
- Өтгөний сорьцыг бүдүүн гэдэс цэвэрлэх бэлдмэл ууснаас хойших эхний өтгөнөөс зориулалтын саванд зааврын дагуу ус, шээс зэргийг холилдуулахгүйгээр савны халбагаар 3-5 удаа таслан авна. Цэвэр хуурай саванд бие засна. Сорьцыг 2 цагийн дотор лабораторид хүргэнэ. Боломжгүй тохиолдолд хөргөгчинд /2-8 хэмд/ хадгалж, 48 цагийн дотор лабораторид хүргэнэ. (Сорьцын савыг дүүртэл сорьц цуглуулахгүй. Өтгөн нь хэт хатсан эсвэл хэ шингэн байж болохгүй.)
- Шээсний шинжилгээ өгөхийн урд өдөр сироп, улаан манжин зэрэг будагч бодистой хүнс болон чихэрлэг зүйлийг хэрэглээгүй байх.
- Эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед шээсний шинжилгээ өгөхгүй, дууссанаас хойш 3 хоногийн дараа өгнө.
- Хэвэр өглөөний өлөн шээсийг зориулалтын сорьцын саванд авсан бол 2 цагийн дотор авчирна.
- Шээсийг эхлэл болон төгсгөл хэсгээс авалгүй, дунд хэсгээс авна.
- Эрчүүд түрүү булчирхайн хэт авиан шинжилгээнд хамрагдах учир өглөө шээлгүй, давсганд шээстэй ирнэ.
Мэдээллийн ажилтан: 7701-1111