Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Ковид 19-ийн халдвар болон хүндрэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Нийтэлсэн огноо: 2022-01-21

Корона вирусын халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

  • Олон хүнтэй газар явахгүй байх!
  • Аюулгүй зайг баримтлаарай. (2м ээс дээш зай)
  • Маскаа тогтмол зүүгээрэй (бохирдсон дариуд солих)
  • Гэртээ 2 цаг тутамд агаар оруулж, нэвт салхилуулах
  • Гараа тогтмол угаагаарай. Угаах боломжгүй бол спиртэн суурьтай гар ариутгагч ашиглаарай.
  • Коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдаарай.
  • Ханиалгаж, найтаахдаа хамар, амаа тохойгоороо эсвэл цаасан алчуураар таглаарай.

Дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

  • Тамхи-архи хэрэглэхгүй байх
  • Тогтмол дасгал хийх (7 хоногт 3 удаа, тасралтгүй 30 минут, дасгал хийх)
  • Сайн унтаж амрах ( шөнөдөө багадаа 6 цаг унтаж амарч байх)
  • Шингэн илүү уух (хоногт 2000мл, цагт 150-200мл буцалсан бүлээн ус, шингэн хярам цай уух)
  • Амин дэмээр баялаг хоол тогтмол цагт идэх ( шим тэжээлийн зохистой байдалд анхаарч, хөнгөн амархан шингэх мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, өдөрт дор хаяж 2-3 удаа халуун хоол идэх
  • Стрессээс сэргийлж, сэтгэл зүйн дархлаагаа хамгаалах

Дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэж болох боловч, эдгээр нь Коронавирусын эсрэг үйлдэл байхгүй!

  • Витамин Д: 2000-4000 ОУН/өдөр
  • Витамин С: 400мг-1800 мг/өдөр
  • Мелатонин: 5-10 мг/өдөр
  • Цайр: 20мг/өдөр
  • Селен:45-400 мкг/өдөр
  • Омега: 900 мг/өдөр EPA plus 600 мг/өдөр DHA

Танд эхний шинж тэмдэг илэрвэл ямар арга хэмжээ авах вэ?

  • Коко давсны уусмалаар өдөрт 2-3 удаа хамар угаах
  • Бүлээн сул давсны болон содны уусмалаар өдөрт 5-10 удаа хоолны дараа, хамар угаасны дараа, өлөн үед, унтахын өмнө хоолой зайлах.
  • Халуурвал: Парацетамол агуулсан нийлмэл найрлагатай ханиадны эмүүд ууж болно ( Modcol-S 2 ширхэгээр өдөрт 3 удаа, 5 хоног уух)
  • Хамар битүүрвэл: Хамрын цацлагнууд хэрэглэж болно.
  • Цус бүлэгнэх хүндрэлээс сэргийлэх: Аспирин 81мг/өдөр 2сар уух

Хэзээ эмчид хандах вэ?

  • Шинж тэмдгийн эсрэг эмчилгээ 3 хоног хийгээд үр дүнгүй бол (Халууралт болон ханиалга нэмэгдэх, цустай цэр гарах, амьсгаадах, амьсгалахад саадтай болох, цээж өвдөх болон ядарч сульдах шинж нэмэгдвэл өрхийн эмчдээ хандаарай.)
  • Дархлаа дарангуйлах эм тогтмол хэрэглэдэг (Чихрийн шижин, Даралт ихсэлт, Зүрхний хэм алдагдал, Гуурсан хоолойн багтраа зэрэг архаг өвчтэй, Жирэмсэн, Хэт таргалалттай), Өмнө нь Ковид-19 халдвар авч хүндэрч амьсгалын дутагдалд орж байсан бол хяналтын эмч болон өрхийн эмчдээ хандаарай.
Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+