Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Харвалтын үеийн шинж тэмдэг
Нийтэлсэн огноо: 2022-01-04
  • Тал биеийн мэдээ муудах, тал биеийн саа, саажилт үүсэх (нүүр, гар, хөл)
  • Хэл яриа өөрчлөгдөх: огт ярьж чадахгүй байх, эсвэл ярьж байгаа үгс нь ойлгогдохгүй байх, эсвэл хүний яриаг ойлгохгүй байх, хэл ярианы өөрчлөлт нь ихэвчлэн баруун тал биеийн мэдээ алдагдахад хавсарна
  • Хараа өөрчлөгдөх: юм хоёрлож харагдах, нэг нүд хараагүй болох, харааны талбай өөрчлөгдөх, нүд хялар болох
  • Тэнцвэр өөрчлөгдөх: толгой эргэх, дотор муухайрч бөөлжих, чих шуугих, сонсгол өөрчлөгдөх
  • Хэл залгиурын хөдөлгөөн саажих, хахаж цацах
  • Ухаан санаа алдагдах

Танд болон таны ойр дотны хүмүүст дээрх шинжүүд илэрч байгаа бол мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

Интермед төв эмнэлэг болон Интермед Сүхбаатар клиникт мэдрэлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Эмчийн үзлэгийн цаг авах: Интермед төв эмнэлэг 7701-1111, Интермед Сүхбатаар клиник 7709-1111

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+