Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Интермед эмнэлэг Монгол Улсын Топ 100 компанийн нэгээр шалгарлаа.
Нийтэлсэн огноо: 2022-05-24

Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг.

Ингэхдээ улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бизнесийн байгууллагуудын оруулсан бодит хувь нэмрийг таван үзүүлэлтээр үнэлж, дүгнэдэг бөгөөд “Топ-100” шалгаруулалтад М-Си-Эс Группийн 10 компани шалгарсан билээ.

Үүний дунд Интермед эмнэлэг анх удаа Монгол Улсын 2021 оны ТОП 100 компанийн нэгээр өргөмжлөгдлөө. Интермед эмнэлэг нь 2021 онд 693 хүнийг ажлын байраар хангаж, 5,948,968,916.57₮ татвар төлсөн байна. Улс эх орныхоо нийгэм, эдийн засаг, иргэдийн эрүүл мэндийн төлөө цаашдаа ч тууштай ажиллах болно.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+