Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Интермед эмнэлгийн хүүхдийн тасгийн эмч, мэргэжилтнүүд хүүхдэд тохиолддог дараах өвчин, эмгэгийг оношлон эмчилж, тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Нийтэлсэн огноо: 2021-11-29
Интермед эмнэлгийн хүүхдийн тасаг нь 0-16 насны хүүхдүүдэд нотолгоонд суурилсан тусламж, үйлчилгээг эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангаж, олон улсын стандартын дагуу, батлагдсан удирдамж зөвлөмжийн дагуу үзүүлж байна:
  • Амбулаторит ажлын өдрүүдэд, мөн амралтын өдрүүдэд батлагдсан цагийн хуваарийн дагуу үзлэг шинжилгээ, хяналт, өдрийг эмчилгээг
  • Яаралтай тусламжийн тасагт 24 цагаар эмнэлгийн журмын дагуу хүүхдийн үзлэг, тусламж, оношилгоо, эмчилгээ, шинжилгээг
  • Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасагт биеийн байдал хүнд, хүндэвтэр эмчлүүлэгчдийг хүүхдийн болон нярайн амьсгалын эмгэг судлал, харшил, дотоод шүүрэл, зүрхний, мэдрэлийн, хоол боловсруулах эмгэгийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо эмчилгээний 2-р шатлалын тусламжийг үзүүлэн эмчлэн хянаж тусламж үзүүлдэг.

Тус тасаг нь шинэ төрсөн нярайг хянах, амьсгал дэмжих, фото эмчилгээ хийх аппарат тоног төхөөрөмж болон дулаацуулах ширээг цогцоор нь шийдсэн, орчин үеийн олон улсын эмнэлгийн практикт ашиглагдаж буй хамгийн дэвшилтэт аппарат, хэрэгслээр бүрэн тоноглогдсон.

  • Сонсголын шинжилгээ, бамбайн дааврууд, түнхний болон зүрх, хэвлийн цуллаг эрхтнүүд, зулайн эхо шинжилгээ, уушгины багтаамж тодорхойлох зэрэг шинжилгээ, тусламж үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан эрт үеийн илрүүлэх шинжилгээнүүдийг төрсөн нярай бүрт хийж хянадаг.

Хүүхдийн насны онцлогт тохирсон ор, сахиурын ор, хүүхдийн нас, оношинд тохирсон хоол, сүүний болон хөхүүлэх өрөө, тоглоомын хэсэг зэрэг хүүхэд, эцэг эхчүүдэд ээлтэй, тав тухтай орчныг бүрдүүлсэн.

Интермед эмнэлэгт хүүхдийн 7 төрлийн (Цэцэрлэгийн, Бассейнын, 2- 5 насны хүүхдийн, 6-12 насны хүүхдийн, 13-16 насны хүүхдийн, Таргалалтын, Харшлын) урьдчилан сэргийлэх үзлэгийн багц шинжилгээ хийж байна.

Манай тасгийн эмч, мэргэжилтнүүд хүүхдэд тохиолддог дараах өвчин, эмгэгийг оношлон эмчилж, тусламж үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:
Суурь эмгэгүүд:
  • Цус багадалт
  • Тураал, хоол тэжээлийн архаг хямрал
  • Рахит
  • Таргалалт
Амьсгалын эрхтний эмгэгүүд:
  • Ханиад, шуухинаа
  • Амьсгалын дээд замын эмгэгүүд/ хамар хоолойн үрэвсэлт эмгэгүүд
  • Амьсгалын доод замын эмгэгүүд
  • Уушгины багтраа
Хоол боловсруулах эрхтний эмгэгүүд:
  • Амны хөндийн үрэвсэлт эмгэгүүд
  • Суулгалт өвчнүүд
  • Хоол боловсруулах үйлийн хямрал биж
  • Ходоодны үйлийн хямрал
  • Ходоодны үрэвсэл
  • Шимэгч хорхойн өвчин
Харшлын эмгэгүүд ба бие галбирын гаж хөгжил:
  • Атопийн дерматит
  • Шүүдэст эмзэгшил
  • Харшил эмзэгшил
Бусад:
  • Мэдрэлийн эмгэгүүд
  • Зүрхний эмгэгүүд
  • Дотоод шүүрлийн эмгэгүүд
  • Нярай үеийн эмгэгүүд, хяналт
Мэдээллийн ажилтан: 7701-1111
Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+