Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Ротавирусийн эсрэг дархлаа тогтоох вакцин хийгдэж байна
Нийтэлсэн огноо: 2021-09-03

Ротавирус нь улирал харгалзахгүй идэвхтэй халдварладаг ба 9- 1-р сарын хооронд идэвхжил хамгийн өндөр байдаг байна.  Эцэг эхчүүд хүүхдээ суулгадаг, гүйлгэдэг, өндөр халуурдаг, бөөлждөг ханиадны вирусээр халдварласан хэмээн ярьдаг. Гэвч энэ бол ротавирус юм.

Нэг удаа ротавирусээр өвдсөн хүүхэд дахин өвчлөх боломжтой ба энэ нь нэг удаа өвдөөд дархлаа тогтдоггүй дахин дахин өвдөх боломжтой гэсэн үг юм. Харин энэхүү вирусээс хамгаалах ганц арга бол ротавирусийн эсрэг дархлаа тогтоох вакцин юм.

Таны хүүхэд ротавирусийн вакцинд 9-р сард хамрагдсанаар 1 сарын зайтай 3 удаагийн бүрэн тунд хамрагдахад 12-р сард бүрэн дархлаа тогтсон байх болно.

Насны хязгаар: 2 – 24 сартай бага насны хүүхдүүд

Вакцины 1 тун 50 000 төг. /Вакцин хийлгэх хүүхэд бүр хүүхдийн эмчийн үзлэгт хамрагдах ба энэхүү үзлэгийн үнэ нь вакцины төлбөрт багтсан болно/

Цагийн хуваарь: Даваа-Баасан 08:00-16:00 цаг

Байршил 1: Сүхбаатар дүүрэг 1-р хороо, 13-р хороолол, Г. Чагдаржавын гудамж, 46-р байр, 1-р давхар.

Байршил 2: БГД-Шастины нэрэмжит улсын 3-р эмнэлгийн баруун талд Жи-Ар төвийн 5-р давхар

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7709-1111, 7730-1111

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+