Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Бүдүүн гэдэсний хорт хавдрын шинж тэмдгүүд
Нийтэлсэн огноо: 2021-09-13

Бүдүүн гэдэсний хорт хавдрын үед дарaах шинж тэмдэг илэрнэ.

  • Хэвлийгээр хөндүүрлэж өвдөх: Хэвлий хэсгээр урт хугацааны турш зовиурлаж өвдөнө.
  • Бие сульдаж, стресстэх: Ажил хөдөлмөр, замын түгжрэл гэх мэт шалтгаануудаас үүдэлтэй
  • Ямар ч шалтгаангүйгээр жин хасах: Та ямар нэгэн хоолны дэглэм баримтлаагүй, дасгал хөдөлгөөн хийгээгүй хэрнээ турж, эцээд байвал, дариу эмчид хандаарай. Өөрөөр хэлбэл, сүүлийн 6 сарын хугацаанд таны жин 5 хувиар буурвал бүдүүн гэдэсний хорт хавдар туссан байх магадлалтай байна. Учир нь хорт хавдрын эсүүд, турах үйл явцыг хурдасгаж, дархлааны системийг үгүй хийдэг.
  • Өтгөн өөрчлөгдөнө: Таны өтгөн гарахдаа цустай байвал эмчид хандахыг зөвлөе. Энэ нь мөн л хавдрын шинж бөгөөд нарийн шинжилгээ хийснээр түүнийг зөв таних, оношлох боломжтой юм.

Танд эдгээр шинж тэмдэг илэрч байвал үзлэг шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

Байршил: БГД-Шастины нэрэмжит улсын 3-р эмнэлгийн баруун талд Жи-Ар төвийн 5-р давхар

Утас:  7730-1111

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+