Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Хэвлий-бага аарцгийн компьютерт томографийн шинжилгээ
Нийтэлсэн огноо: 2021-02-19

Компьютерт томографийн шинжилгээ нь дүрс оношилгооны шинжилгээний нэг төрөл бөгөөд цацраг туяаг ашиглан хүний биеийн хэсгүүдийг өндөр нягтралтайгаар, олон талаас нь дүрслэн, нарийвчилсан зургийг гаргаж авдаг. Уг шинжилгээг хэвлийн цул эрхтнүүд болон шалтгаан тодорхойгүй гэдэсний өвдөлтийг илрүүлэхэд өргөн ашигладаг оношилгооны арга бөгөөд КТ нь маш хурдан хийгддэг, инвазив бус, мэдээлэл өндөртэй шинжилгээ юм.

Хэвлий-бага аарцгийн компьютерт томографийн шинжилгээ

Шинжилгээ хийх түгээмэл заалт:

  • Мухар олгой, цөсний хурц үрэвсэл, бөөрний хурц үрэвсэл, буглаа г/м хэвлийд хуримтлагдсан шингэн
  • Бүдүүн гэдэсний шархлаат колит, Кроны өвчин, нойр булчирхайн хурц үрэвсэл, элэгний хатуурал
  • Элэг, цөс, бөөр, нойр булчирхай, дэлүү, өндгөвч, давсагны хавдрууд, лимфома
  • Бөөр, давсагны чулуу
  • Дэлүү, бөөр, элэг болон бусад эрхтний гэмтлүүд
  • Хэвлийн гол судасны цүлхэнг үнэлэх
  • Буглаанд урсгуур тавих, эдийн шинжилгээ авах үед чиглүүлэх
  • Эрхтэн шилжүүлэх гэх мэт мэс заслын үр дүнг дүгнэх
  • Хавдрын үе шатыг тодорхойлох, эмчилгээ төлөвлөх, хими туяа эмчилгээний үр дүнг хянах үед хийгдэнэ.

Интермед эмнэлгийн Дүрс оношилгооны тасаг өдөр бүр 24 цагаар ажиллаж байна. Мэдээлийн ажилтан: ☎ 7701-1111

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+