Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Ротавирусийн эсрэг 5 цэнт вакцины ач холбогдол
Нийтэлсэн огноо: 2021-06-16

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2009-2016 оны хооронд хийсэн судалгаагаар Монгол улсад 3000 гаруй ротавирусээр үүсгэгдсэн суулгалт өвчин бүртгэгдсэн. Энэ нь суулгалтын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нийт хүүхдүүдийн 45%-ийг эзэлж байна.

Ротавирус нь улирал харгалзахгүй идэвхтэй халдварладаг ба 9-1-р сарын хооронд идэвхжил хамгийн өндөр байдаг байна. Эцэг эхчүүд хүүхэд нь суулгадаг, гүйлгэдэг, өндөр халуурдаг, бөөлждөг ханиадны вирусээр халдварласан хэмээн нийтлэг ярьдаг. Энэ бол РОТАВИРУС юм.

Ротавирусийн халдварын үед ихэвчлэн дараах шинжүүд нийтлэг илэрнэ.

  • Бөөлжих
  • Усархаг зүйлээр суулгах (цустай бус)
  • Халуурах

Хэрэв дээрх шинж тэмдгээс аль нэг нь илэрч байгаа бол Ротавирусийн шинжилгээ яаралтай өгөхийг зөвлөж байна. Нэг удаа ротавирусээр өвдсөн хүүхэд дахин өвчлөх боломжтой ба энэ нь нэг удаа өвдөөд дархлаа тогтдоггүй дахин дахин өвдөх боломжтой гэж ойлгож болно. Харин энэхүү вирусээс хамгаалах насан туршийн дархлаа тогтох ганц арга бол ротавирусийн эсрэг дархлааны вакцин юм.

Таны хүүхэд ротавирусийн вакцинд 6-р сард хамрагдсанаар 1 сарын зайтай 3 удаагийн бүрэн тунд хамрагдахад 9-р сард бүрэн дархлаа тогтсон байх болно.

Вакцин хийлгэх үед хүүхэд ямар нэгэн хурц өвчлөлгүй эрүүл байх шаардлагатай ба товлолт вакцин хийлгэх гэж байгаа бол тэр өдрөө хийлгэж болох ба товлолт вакцинаа хийлгэсэн бол 1 сарын дараа хийлгэнэ.


Интермед эмнэлэг болон Интермед Сонгинохайрхан клиникт Ротавирусийн эсрэг 5 цэнт вакцин тогтмол хийж байна.

Насны хязгаар: Энэхүү вакциныг 2-24 сартай бага насны хүүхдэд 1 сарын зайтай 3 удаагийн тунг амаар уулгаж дархлаа тогтооно.

Цагийн хуваарь: Даваа-Баасан 08:00-16:30 цаг

Вакцины 1 тун 50 000 төг /Вакцин хийлгэх хүүхэд бүр хүүхдийн эмчийн үзлэгт хамрагдах ба энэхүү үзлэгийн үнэ нь вакцины төлбөрт багтсан болно/

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7701-1111, 7730-1111

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+