Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Ротавирусын эсрэг насан туршийн дархлаа тогтоох “Rotasiil 5 цэнт вакцин” хийгдэж байна.
Нийтэлсэн огноо: 2022-04-25

Ротавирусийн эсрэг дархлаа тогтоох “ROTASIIL 5 цент вакцин”-ы тухай

Ротавирусийн эсрэг дархлаа тогтоох вакцин нь ДЭМБ-аас зөвлөж буй БНЭУ-ын “Rotasiil” 5-цент вакцин байгаа. Энэхүү вакциныг 2-24 сартай бага насны хүүхдэд 1 сарын зайтай 3 удаагийн тунг амаар уулгаж дархлаа тогтооно.

Вакцин хийлгэх хүүхэд бүр хүүхдийн эмчийн үзлэгт хамрагдах ба энэхүү үзлэгийн үнэ нь вакцины төлбөрт багтсан болно. Вакцин хийлгэх үед хүүхэд ямар нэгэн хурц өвчлөлгүй эрүүл байх шаардлагатай ба вакцин хийлгэх гэж байгаа бол тухайн өдрөө хийлгэж болох ба вакцинаа хийлгэсэн бол 1 сарын дараа хийлгэнэ.

Дэлхий дээр жил бүр ротавирусаар 5 хүртэлх насны олон сая хүүхэд өвчилж, 200,000 нь нас бардаг. 2013 оноос эхлэн ДЭМБ-аас ротавирусын эсрэг вакциныг хийхийг зөвлөж ирсэн ба 2020 оны байдлаар дэлхийн нийт 80 орчим улсад тогтмол хийгдэж байна. Энэхүү вакцин нь ротавирусын өвчлөлөөс 70%, хүндрэлээс 98% хамгаална.

Насны заалт: 2-оос 24 сартай хүүхэд

Хийгдэх тун: Нийт 3 тун хийлгэсний дараа дархлаа тогтоно. 1 сарын зайтай дараагийн 2 болон 3 дахь тунг хийлгэнэ.

Найрлага: G1, G2, G3, G4, G9 бүлгийн 5.0 сая хуурай хөлдөөсөн идэвхгүй вирус агуулна.

Эсрэг заалт:

  • Хүүхдийн нас хэвийн тээлтийн 2 сар хүрээгүй, эсхүл 24 сараас хэтэрсэн
  • Өмнө нь энэ вакцинд харшил өгч байсан
  • Цитрат болон вакцины бүрэлдэхүүн бодист хэт мэдрэгшилтэй
  • Хоол боловсруулах замын эмгэгтэй (гажиг, түгжрэл, архаг үрэвсэл, шархлаа, гм)
  • Хурц халдварт өвчин
  • Хүүхдийн дархлаа хэт суларсан үед хийхгүй.

Цагийн хуваарь:Даваа-Баасан 09:00-17:00

Хаяг: Интермэд эмнэлэг: 7701-1111                Хан Уул дүүрэг 19,Чингисийн өргөн чөлөө 41, 4 давхар

Сүхбаатар клиник: 7709-1111                 Сүхбаатар дүүрэг 1-р хороо, 13-р хороолол, Г. Чагдаржавын гудамж, 46-р байр, 1-р давхар.

Сонгинохайрхан клиник: 7730-1111    Баянгол дүүрэг, Шастины нэрэмжит улсын 3-р эмнэлгийн баруун талд Жи-Ар төвийн 5-р давхар

Үнэ: 1 тун: 50,000₮ /эмчийн үзлэг багтсан/

Вакцин хийлгэхийн өмнөх зөвлөмж

Вакцинд ирэхийн өмнө хүүхдээ хэт цадтал хооллоогүй байна. Вакцин хийх үед хүүхдийг босоо эсхүл суугаа байдалд байршуулж аманд вакцин хийсний дараа гулгих, бөөлжихөөс сэргийлнэ. Вакцины ихэнх хэсгийг гулгиад гаргавал дахин уулгаж болно. Вакцин хийлгэсний дараа 3-5 мин туршид хүүхдийг босоо эсвэл суугаа байрлалд байлгаж шингэхийг хүлээнэ.

Вакцин хийлгэсний дараа зөвлөмж

1 сарын зайтай дараагийн 2 болон 3 дахь тунг ирж хийлгэнэ. Вакцин хийсний дараа хүүхэд хэт мэдрэгших, халуурах, суулгах, бөөлжих шинж илэрвэл эмчид хандана. Яаралтай тусламж 7701-1111

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+