Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Интермед эмнэлгийн “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2022”-т 10 оюутан шалгарлаа
Нийтэлсэн огноо: 2022-10-07

2022-2023 оны хичээлийн жилд зарлагдсан Интермед эмнэлгийн “Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөр” 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Улсын болон Хувийн магадлан итгэмжлэгдсэн Их, Дээд сургуулиудын Сувилагч, Эх баригч, Лабораторийн техникч, Дүрс оношилгооны техникч мэргэжлийн бакалаврын түвшинд суралцаж буй төгсөх курсийн 220 гаруй оюутан залуус хүсэлт гаргасан бөгөөд хөтөлбөрт хамрагдахаар шалгарсан 10 оюутанд батламж гардуулан өглөө.

Интермед эмнэлгийн “Оюутны Тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан оюутнууд бүтэн жилийн турш тэтгэлэг авахаас гадна оюутны мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварыг сайжруулах, практик чадварыг хөгжүүлэх зорилгоор сургуулиа төгсөөд тус эмнэлэгт ажиллах боломжийг бүрдүүлж байгаа нь томоохон ач холбогдолтой юм.

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+